
Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааныг хор хавдарын өвчлөл эзэлж байна. Улсын хэмжээнд дундажаар 10 хүн амын дунд 12,9 тохиолдож байгаа бол Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ тоо 18,5 байна. 2021 оны байдлаар улсын хэмжээнд 6000 орчим хавдарын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүний 33 хувь нь элэгний хорт хавдарын тохиолдол байгаа нь анхаарал татаж байна. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийж, УИХ-ын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд ОУ-ын байгууллагатай хамтран АНЭ болон сумдын ЭМТ-д хамтран эрт илрүүлэг үзлэгийг зохион байгуулж байна. Иргэд өөрсдийн эрүүл мэндийн төлөө эрт илрүүлэг үзлэгтээ идэвхтэй хамрагдахыг уриалж байв.
