САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

/2023.01.11/

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хууль (5 хуультай)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулагын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, ГХБХБГ-ын дарга Э.Төгөлдөр, ГЗБГЗЗГазрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр, , ГЗБГЗЗГазрын Геодизи, зурагзүйн хэлстийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа нар оролцож хуулийн төслийн талаар холбогдох мэдээллийг өгч байна.   
Энэхүү хэлэлцүүлэгт Орон нутгийн удирдлага, холбогдох төрийн байгууллага, агентлаг албад, Засаг дарга, холбогдох албан хаагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ард иргэд оролцож байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ