ГАЛД ӨРТСӨН ӨРХҮҮДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар галын улмаас орон гэргүй болсон өрхүүдэд нэн шаардлагатай гэрийн тавилгын тодорхой хэсэг 9 орчим сая төгрөгний эд зүйлийг хоёр гишүүны ажлын албаныхан өрхүүдэд гардуулж өглөө.
Уг тавилга эд хогшлын зарим хэсгийг сумын харъяаны Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхлэгчээс худалдан авчээ.
УОК-ын шийдвэрийн дагуу дээрх өрхүүдэд 12 гэр олгосон байна.
Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулсан “Халуун сэтгэл” аяны хүрээнд төвлөрсөн 20 орчим сая төгрөгний эд зүйлийг эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгчид дээрх өрхүүдэд гардуулж өгчээ.
А.Нарантунгалаг