САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС УУЛБАЯН СУМ ХҮРТЭЛ 1200 ГАРАН КМ ЗАМЫГ ТУУЛЖ НУТАГТАА ГҮЙЖ ИРЛЭЭ

Төрсөн нутгаасаа холдсон өөр нутагт хүрсэн адуу төрөлх нутагтаа заавал өөрөө буцаж ирдэг. Энэ нь зөвхөн монгол адуунд л байдаг нэгэн онцлог шинж хэмээн учир мэдэх хүмүүс ярьцгаадаг.
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумаас Сүхбаатар аймгийн Уулбаян сум хүрэхээр хээр морь, Өвөрхангай аймгийн Зүүнбаянулаан сумаас Дорнод аймгийн Цагаан-Овоо сум хүрэхээр сартай хүрэн морь зам нийлэн зуу, зуун километр замыг туулсаар Уулбаян сумын хээр морь төрөлх нутагтаа 1200 км замыг туулж, 24 хоног гүйсээр энэ сарын 8-ний өдөр  ижил олон сүрэгтээ эсэн мэнд гүйж ирлээ.
 Түүнийг унаган эзэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Алдарт уяач Дамдингаагийн Амаржаргал  нутгийн зон олны хамт хайрт хүлгээ хүндэтгэн хүлээн авлаа.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ