САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ГЭРЭЛТ ЗАМ” ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЛЭЭ

Соёл, урлагийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд Түвшинширээ сумын Cоёлын төвийн дэргэдэх “Шидэт бийр” зургийн дугуйлангийн хүүхдүүдийн Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой-д зориулсан зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.Сурагчдын хувьд энэ удаагийн бүтээлдээ жанжин Сүхбаатарын ажил, амьдралыг онцолж туурвисан гэдгийг дугуйлангийн багш О.Номин-Эрдэнэ онцолж байв. 2017 оноос хойш хичээллэж байгаа тус дугуйланд 50 гаруй хүүхэд хамрагдаж байгаа аж. Соёл, урлагийн газрын байранд дэлгэгдсэн тус үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх бөгөөд 100 гаруй бүтээл дэлгэгдсэн байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ