
Дарьганга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдаанаас ирүүлсэн саналын дагуу аймгийн Засаг даргын захирамжаар М.Цэрэндашийг тус сумын Засаг даргаар томиллоо.
Эдийн засагч мэргэжилтэй тэрээр Хадгаламж банк болон Төрийн банкны Дарьганга сумын салбарын захирлаар ажиллаж байсан туршлагатай.
Дарьганга сум бол Зүүн бүс нутаг Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын нүүр царай болсон сум. Хил орчмын аялал жуулчлал, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд аймаг орон нутаг хамтран ажиллахаа илэрхийллээ.
М.Цэрэндаш боловсрол болон ажлын туршлага
2006-2010 Монгол Үндэсний дээд сургууль Бизнесийн удирдлага,
2011 он Хадгаламж банкны захирал
2013 -2024 оны 10 сар хүртэл Дарьганга сумын Төрийн банкны салбарт захирлаар ажиллаж байсан.