Дезэрэт Олон улсын Байгууллагаас 2021 оны 12-р сард Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын хагалгааны 2-р өрөөг 108 сая төгрөгөөр тохируулж мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан билээ. Эмч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөл сайжирч шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаж ажилласны үр дүнд : АНЭ-ийн эмч нар Дунд чөмөгний гадны хэсгийн зөрүүтэй хугарлыг C-ARM аппарат ашиглан чөмөгний голоор түгжиж бэхлэх мэс засал 2022 оны 1 дүгээр сараас хойш тогтмол хийж байна. Төслийн байгууллагаас төслийн үйл явц, үр дүнтэй танилцлаа.