
Дезэрэт ОУБ төслийн захирал н.Пүрэвжаргал аймгийн Засаг дарга М.Идэрбаттай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 2021 онд аймгийн ЗДТГ-аас төслийн санал хүргүүлсэний дагуу дэмжигдэж аймгийн Нэгдсэн эмнэлэгт 100 гаруй сая төгрөгний тоног төхөөрөмж мэс заслын нэг өрөөг иж бүрэн тохижуулж хүлээлгэж өгсөн билээ. Энэ удаа 10 гаруй сая төгрөгний эмнэлгийн зөөлөн эдлэлийг нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзулд хүлээлгэж өглөө. Мөн энэ үеэр Корона вирусын хүнд цаг үеийг даван туулахад дэмжлэг үзүүлж Хайр түгээе төслийн багаас Баруун-Урт сумын 20 айлд хүнсний дэмжлэг үзүүлж иргэдэд хүлээлгэж өгөв.
