
Сүхбаатар аймагт Дулааны станцын шавыг тавьлаа. БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дулааны станцыг 10 аймагт барихаар болсны нэг нь Сүхбаатар аймаг. Уг станц ашиглалтад орсноор сүхбаатарчууд маань дулааны, найдвартай эрчим хүчээр хангагдаж, мөн хэрэглээний халуун устай ч болох юм.

