
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засаг даргын дэмжлэгтэйгээр “ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ СҮХБААТАРЧУУД 10:10” Англи хэлний хөтөлбөр 2 дах жилдээ хэрэгжиж, 2023-2024 оны хичээлийн жилийн хаалтын хийж ололт амжилт ахиц дэвшлээ тооцон тайлагналаа.
Хөтөлбөрт 11-р ангийн 30 суралцагч хамрагдсан бөгөөд тэд Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ харилцаа манлайлал, өөрийгөө илэрхийлэх, илтгэх урлаг зэрэг ур чадваруудаа хөгжүүлэн хамтдаа суралцсан байна.
Тэд мөн өсвөр үеийнхэнд урам зориг, хүсэл тэмүүлэл төрүүлэх, тэднийг уриалах олон төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд “ODxBarun-Urt” Англи хэл дээр илтгэх урлагийн арга хэмжээ, Томүжин академитай хамтарсан “АНУ-ын их дээд сургуулиудын өргөдлийн систем”, “Tomujin is talking” зэрэг нөлөөллийн арга хэмжээнүүдэд нь аймгийн хэмжээний ЕБС-иудын 500 гаруй суралцагч оролцож мэдлэг, мэдээлэл авсан байна.
