
Сангийн яам, Дэлхийн банкны зээлийн санхүүжилтийн гэрээний дагуу хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа –3” төслийн хэрэгжилт,Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилттэй танилцаж зөвлөгөө өгөх зорилгоор Дэлхийн банкны улс орнуудын эдийн засгийн үйл ажиллагаа хариуцсан захирал Кристофер Финчээр ахлуулсан хяналт шинжилгээ, үнэлгээний баг Сүхбаатар аймагт ажиллаж байна. Ажлын хэсгийг Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Х.Энхцэцэг, ахлах мэргэжилтэн С. Ундрах, төслийн орон нутаг дахь зохицуулагч С.Буянбадрах нар хүлээн авч уулзлаа. ОНХС-ийн хэрэгжилтийг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо. Төслийн баг 2022 оны 10 дугаар сарын 12-наас 15-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллана.