Америкийн Нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлагын cанхүүжилтээр Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллага “Зудын яаралтай хариу арга хэмжээ” буюу “MONDER II” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд энэ удаад Сүхбаатар аймагт малын сэг зэмийг устгах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99,563,689 сая төгрөгийн шатахууны дэмжлэгийг аймгийн Онцгой комисст гардуулж өглөө. Сүхбаатар аймгийн тухайд 1,6 сая толгой мал хорогдож сэг зэмийн устгал үргэлжилж байна. Малын хорогдлын тоогоор тус шатахууныг сумдад олгох юм.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн цаг үед Сүхбаатар аймагт дэмжлэг үзүүлэн ажиллаж буй Америкийн Нэгдсэн улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагад аймгийн удирдлагууд талархал илэрхийлж байлаа.