САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЕБС-ИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ТАЛААР ЦАХИМ ХУРАЛ ХИЙЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зохион байгуулсан тус хуралд аймгийн Засаг дарга М.Идэрбат, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга Л. Байгалмаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Т.Хурцбаяр тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Нарангарав нар оролцлоо.
✅ Хурлаар ЕБС-ийн цахим шилжилтийн талаар орон нутгийн удирлагуудтай санал солилцлоо.
✅ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Монгол Улсын анхны цахим сургуулийн суурийг тавьж 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ахлах ангийн сонгон судлах хичээлийг цахимаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2023-2024 оны хичээлийн жилд 10, 11-р ангийн 15,566 сонгон судлах хичээлээ зайнаас цахимаар сонгон суралцаж, тэдгээрт 282 багш хичээл зааж байна.
✅ Дээрх зорилтын хэрэгжилтийн явц, цахим шилжилтийн талаар болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургалтын байгууллагад дэмжлэг үзүүлэх, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэх асуудлаар санал солилцох уулзалтыг аймаг, орон нутгийн Засаг дарга болон холбогдох байгууллагуудтай цахим хурал хийлээ.
✅ Сүхбаатар аймаг 2023 онд орон нутгийн төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар багш нарт компьютер олгох ажлыг үе шаттай зохион байгуулж, аймгийн Засаг даргын БШУС-тай байгуулсан гэрээний хэрэгжилтийн үнэлгээгээр тэргүүн байранд орж 21 аймгаа тэргүүлсэн.
✅ Боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, ЕБС-иудад олгосон ухаалаг дэлгэц, багш нарыг компьютержуулах зэрэг нь цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг юм.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ