
Халхын тамгатай 13 хутагтын нэг болох Егүзэр хутагтын тавдугаар дүр О.Данзанлувсанванжил төрөлх нутаг орондоо хүрэлцэн ирлээ. Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр болон аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Монголын төр, шашины нэрт зүтгэлтэн, сайд асан Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн V дүр Данзанлувсанванжил суралцаж буй алс холын Энэтхэг гурван жилийн дараа буюу энэ сарын 17-ны өдөр Монголдоо морилон ирсэн билээ. Өчигдөр буюу энэ сарын 27-нд Сүхбаатар аймгийн Баруун-урт хотод ирж, нутгийн сүсэгтэн олондоо хүндэтгэл үзүүлж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд хийгдэж буй ажлын талаар товч танилцуулж, түүхийн бүхий л цаг үед шашин төр хоёр салшгүй холбоотой явж ирснийг онцолж цаашид нутаг орныхоо төлөө хамтран ажиллахаа илэрхийлж байлаа.

Хутагт сум орон нутагтаа 10-р сарын 29-нд морилох бөгөөд 29-нд Зотолхаан овоонд гараад, сумын төвийн сүсэгтэн олонтой уулзаж, хийдэд ном уншиж, Соёлын төвд айлтгал айлдана гэсэн урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа аж.