САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“New story” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийг чадваржуулах, өсвөр үеийнхэнд “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аян Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа.
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл,залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зөвлөлийн гишүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уулзалт, сургалтад нийт 13 сум, 9 байгууллагын 130 гаруй гишүүд танхимаар болон цахимаар хамрагдлаа.
Уг арга хэмжээнд Сүхбаатар аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Р.Алтаннар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Д.Гэрэлбадрах, аймгийн залуучуудын холбооны дарга Ц.Өлзийжаргал, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Б.Ундрал нар оролцлоо.
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дүрэм, бүтэц зохион байгуулалт, зорилго чиглэл YDC.mn танилцуулга сэдвээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Н.Зулзаяа, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, ЗХЗ-ийн сайн туршлага МЗХ-ны нарийн бичиг Э.Цэнд-Аюуш, “Байгууллагын манлайлал” сэдвээр Отгонтэнгэр Их сургуулийн Хуульзүйн сургуулийн багш, докторант Н.Булгантамир, “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс” Г.Маралмаа-СУИС-ын ахлах багш нар сургалт мэдээлэл танилцуулав.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ