САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

 ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ “БҮСИЙН ХӨГЖИЛ – ХАМТЫН АЖИЛЛАГАА” СЭДВЭЭР ЗҮҮН БҮС НУТГИЙГ ТӨЛӨӨЛӨН ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”- ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат “Бүсийн хөгжил – Хамтын ажиллагаа” сэдвээр Зүүн бүс нутгийг төлөөлөн илтгэл танилцууллаа. Эдийн засгийн боломж эрэлхийлж байгаа хүн бүрд Сүхбаатар аймаг нээлттэй. Тус аймагт зочилж, өөрийн нүдээрээ тал бүрийн боломж, нөхцөл байдалтай танилцахыг, орон нутагтаа ирж суурьшин амьдрах боломж байгааг онцолж байв.
Сүхбаатар аймагт төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны хөтөлбөрийг баталж шилжин ирж ажиллаж амьдарч сурах гэж байгаа иргэдэд орон байрны хөнгөлөлт, сургалтыг төлбөрийг даах болон бусад хэлбэрүүдээр дэмжин ажиллана.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ