САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРТ ТУСГАГДАХ САНАЛЫГ САЛБАР НЭГЖҮҮДЭЭС АВАХ УУЛЗАЛТЫГ ХИЙЖ БАЙНА

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад салбар бүрийн албан хаагчидтай уулзалт хийж саналыг нь авч байна. Уулзалт эрүүл мэндийн салбараас эхэллээ.
✅ Эрүүл мэндийн газрын удирдлага, ажилтан , албан хаагчид, эмч мэргэжилтнүүд нэгдсэн эмнэлгийн удирдлага энэхүү уулзалтад оролцов.
Хүн амын төвлөрлийг сааруулахад лавлагаа шатлалын эмнэлэгт бүхий л төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг аймгийн удирдлагууд Эрүүл мэндийн салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ онцлов.
✅ Эрүүл мэндийн газрын удирдлага, нэгдсэн эмнэлгийн удирдлага эмч нарын хувьд : Эмнэлгийн ажилтан албан хаагчдын орчин нөхцлийг сайжруулахад анхаарч эмнэлгийн барилгад их засвар оруулах саналыг хэлж байв.
✅ Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг үений мэс заслыг орон нутагтаа 10 гаруй хүнд хийсэн үүнийг нутагшуулах,
✅ Шүдний өвчлөлийг бууруулахад анхаарч ажиллах,
✅ Элэг цөс нойр булчирхайн мэс заслыг орон нутагт нутагшуулах,
Хагалгааны өрөө тохижуулах, эмнэлгийн хог хаягдлын байртай болох зэрэг саналыг онцлон танилцууллаа.
✅ Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагтаа хүртээмжтэй хүргэх,
Иргэд өвчилөхөөс өмнө урьдчилан сэргийлэх болон эрт илрүүлэг үзлэгт тогтмол хамрагдах зэрэгт анхаарч ажиллана гэдгийг тодотгож байв.
 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ