
Энэ сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний 338-р ангийн алба хаагчид Баруун-Урт хотын үдэлт угталтын хаалга зам дагуу 600 ширхэг модыг тарьжээ. Нэг тэр бум үндэсний аянд нэгдэж аймаг орон нутгийнхаа ногоон хөгжилд алба хаагчид ийнхүү хувь нэмрээ оруулж байна.

Цаашид модоо арчлалт хамгаалалтад нь анхаарч ажиллана гэдгээ тус ангийн захирагч П.Мөнхбат онцолж байлаа.
