Зэвсэгт хүчний 338-р анги улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар цэргийн байрны барилгыг барьж ашиглалтад орлоо. Тус байрын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, Баруун-Урт сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга Б.Аваацогт болон холбогдох хүмүүс оролцлоо.
Тус барилгын хувьд 100 цэрэг хүлээн авч байрлуулах хүчин чадалтай, цэвэр бохирт холбогдсон, хэрэглээний халуун устай орчин үеийн шийдэлтэй байгууламж болсон байна. Барилгыг барих хугацаанд 50 орчим цэрэг болон хугацаат цэргийн албан хаагч байнгын бүрэлдэхүүн, 10 орчим нэгж тенхикээр жил 3 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулжээ.