САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

ЗҮҮН БҮСИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЗӨВӨЛГӨӨН ХЭНТИЙ АЙМГИЙН ЧИНГИС ХОТОД БОЛОВ

Монгол Улсын төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой, “Бүсчилсэн хөгжил – Төрийн албаны манлайлал” Зүүн бүсийн зөвлөгөөн Хэнтий аймгийн Чингис хотод эхэллээ.
Тус зөвлөгөөнийг Монгол Улсын төрийн албаны зөвлөл, Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл зохион байгуулж байна.
Зөвлөгөөнд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 600 гаруй төрийн албан хаагч оролцож, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, шийдлийг хэлэлцэх юм.
• Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэглээ
• Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж
• Төрийн албан хаагчийн ёс зүй
• Эмэгтэй төрийн албан хаагчийн манлайлал, карьер хөгжлийг дэмжих зэрэг сэдвүүдээр дөрвөн салбар хэлэлцүүлэг Чингис хотын дөрвөн байршилд зохион байгуулагдлаа. 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ