Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж буй Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөний Цаг гаргая аяны хүрээнд Сүхбаатар аймгийн ИТХ-ын санаачлагаар Ахиллис монгол олон улсын байгууллагатай хамтран зүүн бүсийн бүх нийтийн гүйлтийн тэмцээн зохион байгуулагдлаа. Ахиллис монгол олон улсын байгууллага нь бүх нийтийн гүйлтийг дэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, амьдралын эрүүл дадал хэвшилтэй болгох замаар гүйлтийн спортыг сурталчлах чиглэлээр 2015 оноос хойш Итгэл, найдвар, боломж бүх нийтийн гүйлтийг зохион байгуулж иржээ. Харин энэ жилээс тус тэмцээнээ орон нутагт бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд ийнхүү анхных нь Сүхбаатар аймагт амжилттай боллоо.