Монголын шагайн нумт харвааны холбооны “Их тойром-2025” тэмцээн 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хар ямаатад зохион байгуулагдлаа.
Аймгийн засаг даргын ивээл дор явагдаж байгаа энэхүү тэмцээнд Улаанбаатар хот, аймгуудаас ирсэн нийт 62 багийн 500 гаруй харваачид цэц мэргэнээ сорьсон байна.
Тэмцээний тэргүүн байранд Сүхбаатар аймгийн Ш.Болд ахлагчтай ”Улаан дэл” баг, дэд байранд Сүхбаатар аймгийн Г.Лхагвасүрэн.ахлагчтай “Харьшгүй” баг, гутгаар байр УБ хотын Ү.Дэлгэрсуурь ахлагчтай баг, шагналт байр УБ Батбуян ахлагчтай баг, тусгай байр Дорнод аймаг Төмөртогоо ахлагчтай баг, УБ А.Шийтэр ахлагчтай баг тус тус эзэлжээ.
