Логик паззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо 2024 оны 10 дугаар сарын 16-наас 20-ны өдрүүдэд болж өнгөрсөн.

. Тэмцээний U18 насны ангиллын Монгол Улсын анхны Мөнгөн медаль хүртсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч Адьяажавын Оюун-Эрдэнэ, шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулсан багш, сурагчидад Аймгийн засаг дарга М. Идэрбат талархал, мөнгөн шагнал гардууллаа.