
2021 оны жилийн эцсийн мал тооллого өнөөдрөөс энэ сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ жилийн тооллого гурван жил тутамд нэг удаа явагддаг хашаа худгийн тооллогыг хамтатгаж байгаагаараа онцлог болж байна. 2021 оны хүн ам, хөдөө аж ахуйн тооллогод 13 суманд 200 гаруй салбар нэгжүүд тооллогод ажиллана. Аймгийн хэмжээнд хяналтын 13 групп гарахаар бэлтгэл ажил хангаж байна. 11 сард багтааж бүх сумдад тооллогын талаарх мэдээллийг аймгийн Статистикийн хэлтсээс хүргүүлжээ.