
Хүүхдийн зуны VIII наадам 2025 оны 05 дугаар сарын 26-наас 06 дугаар сарын 06-ны өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдав.
Тус наадамд 21 аймаг 9 дүүргийн 6000 гаруй өсвөрийн шилдэг тамирчид, спортын 31 төрөлд өрсөлдөлөө.
Энэхүү наадамд Сүхбаатар аймгаас спортын 17 төрөлд 97 тамирчин, 15 дасгалжуулагч оролцож, алтан медаль 4, мөнгөн медаль 4, хүрэл медаль 4, нийт 12 медаль хүртсэн байна. Дугуй, Сагсан бөмбөг 5×5, Жудо бөх, Бокс, Самбо бөх, Пара хөнгөн атлетик, Чөлөөт бөх, Жюү-Жицү бөх зэрэг төрөлд амжилттай оролцжээ.