САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

МОНГОЛ-ОХУ-БНХАУ ХООРОНДЫН БҮС НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ СУРТАЛЧЛАХ ХУРЛААР ДӨРВӨН ТӨСӨЛ ТАНИЛЦУУЛАВ

/2022.11.09/ МОНГОЛ-ОХУ-БНХАУ хоорондын бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих, сурталчлах цахим хурал боллоо. Уг хуралд Монгол улсын Дорнод аймаг, Сүхбаатар аймаг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, БНХАУ-ын Хөлөнбуйр хотын төлөөлөгч нар оролцлоо. Сүхбаатар аймгийг төлөөлж Аймгийн засаг дарга М.Идэрбат, Аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа, Худалдаа аж үйлдвэрийн танхимын Сүхбаатар аймаг дахь салбарын захирал Б.Мөнхбат тэргүүтэй 10 албан хаагч 4 төсөл танилцуулагч нар оролцлоо.
Хурлаар хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хамтран ажиллах талаар санал солилцож 3 улсын 41 төсөл танилцуулагдлаа. Сүхбаатар аймгийн зүгээс “Дулааны аргаар мах боловсруулах”, “Сүүний чиглэлийн үхрийн ферм”, “Борц үйлдвэрлэх”, “Арьс, нэхий боловсруулах бүтээгдэхүүний бага оврын үйлдвэр” гэсэн 4 төсөл танилцуулагдаж хамтран ажиллах санал тавьсан байна.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ