
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Тус сумын хувьд цагаан зудтай өвөлжилт хүнд байна. Аймгийн Засаг дарга М.Идэрбат Мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Шадар сайдын зүгээс өвөлжилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлж, малчидтайгаа аймаг сумын удирдлагууд сайн ажиллаж байна гэв.
Мөн Сүхбаатар аймагт 200 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, Наран сумын Эрүүл мэндийн төвд автомашин шийдвэрлэж өгөхөөр болов.
Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч хөрөнгө оруулалтыг хийсэн нь бусад аймагт жишиг болохуйц ажил болсныг онцлов.
Отроор яваа малчдад эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх, Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргах хэмжээг авч хэрэгжүүлэх, үхсэн малын сэг зэмийг булах устгах зэрэг чиглэлийг сум, аймгийн удирдлагуудад өгөв.
