
Монгол улсын Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан аймгаас сонгогдож байсан Ардын их хурлын депутат, МУ-ын Хүний гавьяат эмч Д.Чулуунд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэв.
Тус хуулийг батлалцахад Ардын их хурлын 431 депатут оролцож байсан бөгөөд Сүхбаатар аймгаас 15 депутат сонгогдон шинэ үндсэн хуулиа батлалцаж байв. Өдгөө 2 депутат орон нутагтаа энх тунх амьдарч байна.
Шинэ үндсэн хуулийг батлалцахад нийт 9 эмэгтэй депатут оролцож байсны нэг нь МУ-ын хүний гавьяат эмч, Ардын их хурлын депатут Д.Чулуун юм.
Монгол Улсын дөрөв дэхь үндсэн хуулийг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан С.Батсүх болон Д.Чулуун нарт аймгийн нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байв.