САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

МОНГОЛ УРТЫН ДУУНЫ ХӨГЖИЛ, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ БА ДАРЬГАНГА УРТЫН ДУУ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

“Монгол уртын дууны хөгжил, өнөөгийн байдал ба Дарьганга уртын дуу”олон улсын эрдэм шинжилгээний хурал Сүхбаатар аймагт болж байгаа төдийгүй энэ арга хэмжээ нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.
Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, ЯПОН, БНУнгар зэрэг улсын эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессорууд 20 гаруй илтгэлийг тавих юм байна.
Уг хуралд Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат, МУАЖ Шархүүхэн, Дундговь аймгийн харьяат АЖ Нэргүй, АЖ, морин хуурч Батсайхан, олон гавьяатууд оролцож байгаагаараа онцлог болж байна.
Ардын жүжигчин, доктор, профессор Шарын Чимэдцэеэгийн “Дарьгангын Нарийн шаргын аялгууг Хэрлэнгийн барьяа айзам уртын дуутай харьцуулан судлах нь” сэдэвт илтгэлээр эхэллээ.
Тус хуралд Аймгийн Засаг дарга М.Идэрбат оролцож Монгол улсад анх удаа болж буй Дарьганга уртын дууны олон улсын наадам, эрдэм шинжилгээний хурал Сүхбаатар аймагт маань зохион байгуулагдаж, олон орны эрдэм судлаачид, 100 гаруй уртын дуучид Сүхбаатар аймагт хүрэлцэн ирсэнд талархалтай байгаагаа илэрхийлээд Дарьганга уртын дууг дэлхийн эрдэмтэн судлаачид, сонирхон судлаж байгаа нь бидний өв соёл, Дарьганга уртын дууны үүсэл хөгжилд, маш том судлагдахуун болж байна хэмээн онцлон хэллээ.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ