
Халдварт бус өвчнөөс (чихрийн шижин, зүрх судасны өвчлөл гэх мэт) сэргийлэх, эрт илрүүлж, хянах зорилготой PEN/HEARTS багцыг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх “МонПЭН санаачилга” төсөл Сүхбаатар аймагт хэрэгжиж эхэллээ.
2025 оны 9-р сарын 8-10-ны өдрүүдэд төслийн хүрээнд СЭМТ, ӨЭМТ болон Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтууд зохион байгуулагдаж байна.
Төслийг НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа ахалсан ажлын баг удирдан ажиллаж байгаа ба Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат төслийн багийг хүлээн авч уулзан, уг санаачилгыг бүрэн дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр:
Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ
Чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг өвчлөлийг эрт илрүүлж, хянах нөхцөл сайжирна
Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэнэ
Эрүүл амьдралын төлөө таны оролцоо хамгийн чухал гэдгийг оролцог талууд онцоллоо.