
Мөнххаан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 ортой эрүүл мэндийн төвийн барилга баригдаж байна. Барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа тус суманд ажиллах үеэрээ барилгын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудад ажлаа шуурхай хийж дуусгах чиглэл өгөв.