САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД – СҮХБААТАРТ ҮЙЛДВЭРЛЭВ-2025” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮД НИЙТ 172 САЯ ТӨГРӨГНИЙ БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

“Намрын ногоон өдрүүд- Сүхбаатарт үйлдвэрлэв-2025″ арга хэмжээний хүрээнд “эрүүл хүнс, алтан намар, хөнгөн үйлдвэрлэл, шилмэл мал” үзэсгэлэн худалдаа 09 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Хүнс хөнгөн үйлдвэрлэл эрхлэгчид 13 сумын 128 иргэн аж ахуй нэгж, шилмэл малын төрөлд 9 сумын 42 аж ахуй нэгж, иргэдийн 117 толгой мал оролцсон байна. Тус арга хэмжээнд нийт 172 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Тэргүүн байранд Мөнххаан, дэд байранд Түвшинширээ сум тус тус шалгарлаа.
Үзэсгэлэн худалдаанд жил бүр идэвхтэй оролцдог иргэдийг аймгийн “Хүндэт тэмдэг” аймгийн Засаг даргын жуух, Баярын бичгээр шагналаа.
 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ