САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД СҮХБААТАР – 2021” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОГЧИД 30 ГАРУЙ САЯ ТӨГРӨГНИЙ БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ


“Намрын ногоон өдрүүд , Сүхбаатарт үйлдвэрлэв- 2021 “ үзэсгэлэн худалдаа энэ сарын 8,9-ний өдрүүдэд Баруун-Урт хотноо болж байна.  Энэ удаагийн арга хэмжээ Монгол улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой хүрээнд болж байгаагаараа онцлог боллоо. Тус үзэсгэлэн худалдаанд 12 сумын 100 гаруй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид оролцож 30 гаруй сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийг борлуулжээ.  Аймгийн засаг дарга үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааг нь дэмжин хөгжүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилгоор зохион байгуулж байна. Цаашид жижиг дунд бизнес эрхлэгчдийг орон нутагтаа үйлчилгээ явуулахад төр засгийн зүгээс дэмжиж ажиллах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхий төлөө ажиллана гэдгээ онцолж байлаа.

Үзэсгэлэн худалдааг нийтдээ 11 төрөлд шалгаруулж шилдэгээр шалгарсан аж ахуй нэгж иргэдэд шагналыг аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч, ажлын хэсгийн ахлагч Д.Шижирбаатар, ХХААГ-ын дарга Т.Ган-Очир, ХХҮГ-ын дарга Гэрэлбадрах нар оролцож шагналыг гардуулж өглөө.  Багийн нэгдсэн дүнгээр Түмэнцогт сумын оролцогчид шилдэгээр шалгарч Гран при цомын эзэд болов. Орон нутгийн /бренд/ шилдэг бүтээгдэхүүнээр Халзан сумын оролцогч М. Батжаргалын Таанын сорс шалгарсан байна. Арга хэмжээний үеэр худалдаа үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг ойн медаль, аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа. Тус үзэсгэлэн худалдаа 14 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.  
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ