
Сүхбаатар аймгийн Наран суманд 50 ортой дотуур байрны барилгын угсралтын ажил дуусч, улсын комисс ажиллаж ашиглалтад оруулжээ.Улсын төсвийн 694,3 сая төгрөгөөр Наран сумын сургуулийн сурагч, хүүхэд багачууд 2021-2022 оны хичээлийн жилд шинэхэн тав тухтай, тохилог орчинд сурах боломж бүрджээ.
