САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“НАРНЫ ХҮҮХДҮҮД” ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙГАА ДОРНОД АЙМГИЙН 6 СУРАГЧ, 1 БАГШ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА.

#Бүсчилсэн хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудын ЕБС-ийн 10-11 р ангийн сурагчид “НАРНЫ ХҮҮХДҮҮД” ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДЫН СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА.
Дорнод аймгийн 6 сурагч, 1 багш өнөөөдөр аймгийн ЗДТГ-тай танилцаж , Тамгын газрын дарга П.Мөнхжаргал хүлээн авч уулзаж , хүүхдүүдэд эрдэм номд шамдан суралцахыг хүсэн ерөөлөө.
#Тус хөтөлбөрийн зорилго нь аймаг орон нутгийн онцлог түүх, өв соёл, уламжлал зан заншлаас суралцах, мэдлэгээ нэмэгдүүлэх, хүүхдүүд хоорондоо сургуулиа солилцон суралцаж очсон сургуулийнхаа онцлог, сайн туршлагыг солилцох, өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх , хүүхэд хүүхдээсээ суралцах зэрэг бүтээлч үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх бөгөөд тус аймгаас төвийн 4 сургуулийн төлөөлөл, 3 аймгийн нийт 24 хүүхэд хөгжлийн хөтөлбөрт хамрагдах юм.
Хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн бүтээн байгуулалттай танилцах, орон нутгийн удирдлагуудтай уулзалдаж санал бодлоо илэрхийлэх, ХӨУБ, Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн зйл ажиллагаатай танилцах өдөрлөг уулзалт зохион байгуулах, орон нутгийн түүхийн музейгээр зочлох гэх мэтээр тусгай хөтөлбөрийн дагуу суралцана.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ