
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат уран сийлбэрч, барималч МУСТА Энхбаатарын Олонтүлхүүрийн уран бүтээлийн гүн утга, гэгээн уур амьсгалыг мэдрүүлэх анхны бие даасан “Нутагтаа” үзэсгэлэнг Жаахан шарга театрт өнөөдөр нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болж байна.
Анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Тэмүүлэл цогцолбор сургууль, Сүхбаатар суманд математикийн багшаар ажиллаж байсан аавынхаа гэгээн дурсгалд зориулан дэлгэжээ.
Тэрээр өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн Зураг, сийлбэрчний ангид суралцаж Уран сийлбэрч мэргэжлээр төгсжээ.