САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ КОМПЬЮТЕР ТОМОГРАФЫН АППАРАТТАЙ БОЛЛОО

Эрүүл мэндийн яам, Дэлхий банкны 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “G14-3 иж бүрдэл Компьютер томографын аппарат” Сүхбаатар аймагт нийлүүлэгдэж тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж дууссан байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тус төхөөрөмж байнгын ажиллагаатай болсноор иргэд орон нутагтаа компьютер томографт орох боломж бүрдлээ.
 Жилд 1000 гаруй иргэн хөрш зэргэлдээ аймаг болон Улаанбаатар хот руу компьютер нарийн оношилгоонд орохоор явдаг байсан асуудал ийнхүү шийдвэрлэгдэж байна. Тус төхөөрөмж хүлээн авах нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Идэрбат, “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төслийн зохицуулагч С.Энхболд Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д. Алтантуяа нар оролцлоо.
Компьютер томографын аппаратын засвар үйлчилгээ суурилуулах ажлыг Сетурнари ХХК тендерт шалгаран гүйцэтгэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө. Тоног төхөөрөмж хүлээн авах нээлтийн арга хэмжээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн албад, нэгжийн эрхлэгч нар, мэргэжлийн эмч мэргэжилтнүүд оролцлоо.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ