САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

НҮБ-ийн Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан-иар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна
НҮБ-ийн Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Сургуулийн өмнөх боловсролын зөвлөх Т. Цэндсүрэн, Боловсролын Ерөнхий Газрын мэргэжилтэн Д. Нарантуяа, Хэвлэл мэдээллийн ажилтан Т. Номинзул нарын бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Засаг даргын баг, бүрэлдэхүүнтэй орон нутаг дахь бага насны хүүхдийн хөгжил, боловсролын нөхцөл байдлыг тодруулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох, талаар санал солилцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа Сүхбаатар аймгийн 2023 оны төсвийн нөхцөл байдал, ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, хөгжил боловсролын төсвийн төлөвлөлтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсэг маргааш буюу энэ сарын 5-нд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэгт ажиллах Ойролцоох малчин өрхийн ахуйтай танилцах, сургуулийн насны хүүхдүүдтэй уулзалт хийх юм байна.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ