САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ОЛОН УЛСЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Сүхбаатар аймгийн Байгаль орчны газар нь “Олон улсын биологийн олон янз байдлын төрлийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны боловсролыг нэмэгдүүлэх, сурагчдын оролцоог хангах, орон нутгийн биологийн төрөл зүйл болон экосистемийн үнэт зүйлсийг сурталчлах, уур амьсгалын өөрчлөлт ба биологийн олон янз байдлын уялдаа холбоог олон нийтэд таниулах зорилгоор ТИК ТОК контентын уралдаан зохион байгууллаа.
Тус уралдаанд аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид идэвхтэй оролцож, дараах амжилтуудыг гаргалаа:
• Нэгдүгээр байр: Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11б ангийн сурагч Б.Маралжингоо
• Хоёрдугаар байр: Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 11в ангийн сурагч Г.Намуунзул
• Гуравдугаар байр: Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн 10г ангийн сурагч Г.Янжинлхам
• Тусгай байр: Эрдэнэцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Г.Мөнгөнсолонго
• Тусгай байр: Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын 3-р сургуулийн “Эко элч” клуб
Сурагчдад байгаль орчны мэдлэг, ухамсрыг нэмэгдүүлэх энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон бүх багш, сурагчдадаа талархал илэрхийлье.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ