САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

“ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” ШАЛГАРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Сүхбаатар аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.
2025 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан “Оны онцлох хүүхэд”-ийг шалгарууллаа.
Энэ жил дараах 10 номинацид “Оны шилдэг хүүхэд” шалгаруулж, шагнаж урамшууллаа.
1. Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал төрөлд Баруун-Урт сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн сурагч Мөнхзоригийн Дөлгөөнтамир
2. Сурлагын амжилт төрөлд Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч Энхбаатарын Пагмадулам
3. Урлаг, уран бүтээл төрөлд ЕБ-ын 4 дүгээр сургуулийн сурагч Мөнхжаргалын Мөнхжин
4. Биеийн тамир, спорт төрөлд
Баяндэлгэр сум ЕБС Д. Анударь
5. Эх орны түүх, соёл өв уламжлал төрөлд
Ебс 4 дүгээр сургуулийн сурагч Батсугарын Сондор
6. Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөлд
Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сурагч Болдбаатарын Энхсаруул
7. Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөлд
Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч Баянмөнхийн Хулан
8. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагын шилдэг удирдагч төрөлд
Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч Ц. Ундрам
9. Оюун ухааны спорт төрөлд
Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн сурагч Гансүхийн Азбилиг
10. Багийн амжилт төрөлд
Гимнастикийн баг тамирчид тус тус шалгарлаа.
2025 оны онцлох амжилтуудаас дурьдвал:
 Арабын нэгдсэн Эмират улс АБУ ДАБИ хотноо зохион байгуулагдсан Жюү-жицүгийн бүсний ангилалтай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль.
 Зүүн азийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээний ганцаарчилсан РАПИД төрөлд Гутгаар байр Хүрэл медаль
 KUACE-2025 Солонгос Улс дах олон улсын тэмцээнд гоцлол бүжгээр ТЭРГҮҮН байр
 Үндэсний бичгээ сурталчлан дэлгэрүүлэх зорилготой “Жаахан шаргын нутаг” олон улсын Монгол бичгийн уралдаанд Performance Calligraphy Art төрлөөр тэргүүн байр
 FLEX хөтөлбөрийн шилдэг төгсөгч Олон Улсын хэмжээнд 10,000 гаруй сурагчдаас сонгогдсон 50-н хүүхдийн нэг болж, АНУ-ын Сенаторуудтай уулзаж, Капитол Хилл болон Цагаан Ордон зэрэг газарт зочлох гэх мэт төрийн ордогтой танилцах 7 хоногийн хөтөлбөрт амжилттай оролцжээ.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ