
Грек улсад зохиогдсон Сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат ” Оюунлаг ” шатрын клубын тамирчин Амартайваны Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Энэхүү тэмцээний U2000 ангилалд 37 орны 94 тамирчин өрсөлдсөн байна.
А.Эрхэмбаярын энэхүү амжилт нь Оюунлаг шатрын клубын тамирчдаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 дахь Мөнгөн медалийг хүртсэн тамирчин болж байна.