САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАВ

Ажлын хэсэг аймгийн Засаг дарга М.Идэрбат, орлогч дарга Г.Мөнхзаяа нартай уулзан, “Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулав.
Мөн Сүхбаатар аймагт Соёлын хэлтсийг шинээр эмхлэн байгуулсантай холбогдуулан шаардлагатай зарим комьпютер, тоног төхөөрөмжийг гардуулсны зэрэгцээ соёлын салбартаа үр бүтээлтэй ажилласан соёлын ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Түүнчлэн Жаахан шарга театр, музей, номын сангийн үйл ажиллагаатай танилцан, удирдлага, мэргэжил арга зүйгээр ханган ажиллав.
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ