
Аймгийн Засаг дарга Улс орон болон орон нутгийн хэмжээнд нэрийн хуудас болон яваа тамирчдадаа баяр хүргэж спортын өндөр амжилт хүслээ. Аймаг орон нутаг спортын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлаас танилцуулав. Спорт цогцолборын барилга, Сагсан бөмбөгийн заал бүхий зочид буудал, Наадмын талбайн спорт комлекс баригдаж байна. Эдгээр обьект бий болсоноор хүүхдүүд, багш нарын спортоор хичээллэх амжилт гаргах боломжууд илүү өргөн болно гэдгийг онцолсон юм. Шатар, Соропан сампин, Усан спорт, Бодибилдинг, Жюү-Жицү, Таеквондо зэрэг спортын 6 төрөлд Азийн аварга болон Улс бүсийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад шагналыг гардуулж өглөө.
