САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СУВИЛАГЧ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН 23 АЖИЛТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ОРОН НУТАГ ХАРИУЦНА

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, АНЭ, Энэрэл АУДС-тай хамтын ажиллагааны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллаж цаашид мэргэжлээ дээшлүүлэн сурч, үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй эмнэлгийн ажилчдад сувилагч мэргэжлээр суралцах батламжийг гардуулж өгөв. Суралцаж буй 23 эмнэлгийн ажилтны сургалтын төлбөрийг орон нутаг хариуцах юм.

Энэхүү арга хэмжээ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны 04 тоот тогтоолоор батлагдсан “Хүний нөөцийн баталгаа хангах хөтөлбөр”т тусгагдсаны дагуу эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ