САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СУМДАД ЦАС ХАГАЛЖ, ЗАМ ГАРГАЖ БАЙНА

Өвөлжилтийн нөхцөл байдлын улмаас аймаг, улсын комиссын шийдвэрээр  Сүхбаатар, Асгат, Халзан, Түвшинширээ, Дарьганга, Наран сумд руу туулах чадвартай автомашинууд зам гаргав. Асгат сум зүүн талынхаа  Нүүрсний  уурхайтай замаар холбогджээ.  2024 оны 2 дугаар сарын 22-ноос  Эрдэнэцагаан сум руу зам гаргах ажил эхэлж байна.
Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газраас зам нээх, хагалах ажлыг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хүүхдийн худаг, Цоорхойн говь, Хар хошуу, Хөтөгтийн хөндий, Тосны зам, Замт гэх газруудад нийт 120км замыг нээж ажиллалаа.
 
Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ