САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

Архив албан хэрэг хөтлөлтийн сургалт явагдаж байна.

Сум албан байгууллагын архив албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудад зориулсан архив албан хэрэг хөтлөлтийн сургалт явагдаж байна. Аймгийн хэлний бодлогын зөвлөл, хууль зүйн хэлтсийн архивын тасаг хамтран тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сум, албан байгуулагуудад архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны чиглэлээр гарсан хууль тогтоомжийг танилцуулах мэдээллийг өгч байна. Аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлөөс Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд архив албан хэрэг хөтлөлтөд монгол бичгийн цахим бичвэрийг бичих арга зүйг заан сургах үйл ажиллагааг хамтатган явуулж байна. Сургалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа оролцож сургалтын ач холбогдол цаашид анхаарах асуудалд чиглэл өгөв. – Архивын сан хөмрөгийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарах явдал чухал байна. Үүний нэг нь түүхэн үйл явдал, түүхэн хүмүүсийн дуу хоолой, дүрс бичлэгийн сан хөмрөгийг үүсгэн баримтжуулан авах, хадгалан хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. – Байгууллагын архивын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, цахим архивыг хөгжүүлэхэд анхаарах -Цахим албан хэрэг хөтлөлт анхаарч албаны майл хаяг хэрэглэж хэвших – Төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр бичиж хэвшихийг онцгойлон анхааруулж байв.

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ