
Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан “Олгой булаг” компани 2000 тонн нүүрсийг аймагт хандивлахаар болсон. Уурхайгаас аймагруу нүүрс татаж авах тээвэрлэлтийн зардлыг аймаг хариуцна. Сумд болон Баруун-Урт сумын багуудад хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Зам хаагдсантай холбоотойгоор нүүрс татан авах буюу тээвэрлэлтийн ажил хүндэрсэн. Үүнээс үүдэн төв суурин газрын халаалтын асуудал доголдож болзошгүй байгаа учраас шаардлагатай арга хэмжээг авч эхэллээ.