
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар зудын эрсдэлтэй байгаа аймгуудын малчдад туслах сэргээн босголтын бүлэг Сүхбаатар аймгийн Мөнххаан, Түмэнцогт, Сүхбаатар, Түвшинширээ, Дарьганга, Халзан, Онгон сумдад 14 хоног үүрэг гүйцэтгээд буцаж байна.
Тус бүлэгт Зэвсэгт хүчний 014, 013, 120, 150, 350, 327, 338-р ангиуд, ЗХ-ний 016-р нэгтгэл, Дотоодын цэрэг, Хилийн 0184, 0146-р анги нэгтгэлүүдийн 127 албан хаагч оролцсон байна.
14 хоногийн хугацаанд 10880 км замыг туулж 37-н гэр хашааг нүүлгэж, цасанд дарагдсан гэр хашаа 183 гаргаж, хандив тусламжийн өвс тэжээл хүнсний бүтээгдэхүүн хүргэлт 48 байршилд хүргэж ажилласан байна.
Өнөөдөр аймгийн удирдлагууд алба хаагчдийг хүлээн авч талархал илэрхийлж хошууч С. Ёндонпэрэнлэй, Дэд хурандаа Д.Нямсүрэн, Дэд хурандаа Н. Үүрцайх нарыг аймгийн хүндэт тэмдгээр, аймгийн хүндэт жуух бичгээр 9-н анги нэгтгэлийг шагнаж урамшууллаа.