
Дарьганга уртын дуу” боловсролын хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар аймагт аймгийн Засаг даргын захирамжаар уртын дууны “Магнай түргэн” чуулгыг байгуулж Монгол улсын ардын жүжигчин, уртын дуучин, Ш.Чимэдцэеэ зөвлөхөөр нь ажиллаж байна.
Мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран уртын дууны анхан шатны сургалтыг 2025 оны 03 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд Баруун Урт хотод зохион байгууллаа.
Сургалтанд нэг сумаас, цаашид уртын дуучин болох, сумандаа очоод түгээн дэлгэрүүлэх сонирхолтой 10 –аас дээш насанд хүрэгчид, хүүхэд, залуусыг хамруулжээ.
Төрөөс соёлын талаар баримтлаж байгаа бодлого, бүх нийтийн соёлын боловсролыг дэмжих ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газүрын Нийгмийн бодлогын хэлтэс, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Дарьганга уртын дуу”, “Дарьганга марзай”, “Монгол ухааны эрхин хэлхээ” зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажилладаг.