САР БҮРИЙН 25 ЗАЛУУЧУУДЫН ӨДӨР

СҮХБААТАР АЙМАГТ “МАНДАХ НАРАН СҮҮН ДАЛАЙ” ДУНДЫН ХОРШОО БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Сүү сүүн бүтээгдэхүүн фермерийн чиглэлээр ажилладаг анхан шатны 9 хоршоо нэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус дундын хоршоо нь цаашид аймаг орон нутагт сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг ашиглалтад оруулж хэрэглэгчдийг жилийн 4 улиралд сүү цагаан идээгээр хангаж Сүхбаатар брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгтой юм.
Эхний ээлжинд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй нэг аяга сүү хөтөлбөрийг аймаг орон нутагт хэрэгжүүлнэ.
 Дундын хоршоод нэгдэж Сүхбаатар аймаг СҮҮ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
 Баруун-Урт сумын хэмжээнд үйл ажиллагаа 5 сургууль, 10 цэцэрлэгийн хүүхэд багачуудад үйлдвэрийн аргаар боловсруулж ариутгасан стандартын шаардлага хангасан сүүн бүтээгдэхүүнээр хангаж ажиллах эхлэл тавигдлаа.
Аймгийн Засаг дарга М. Идэрбат хэлсэн үгэндээ : Монгол Улсын Засгийн газар Зүүн бүс нутгийг Эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс болгоно гэж зарласан.
Үүнтэй холбогдуулан эхний ээлжинд орон нутаг өөрсдийн нөхцөл боломжоо ашиглаж эхний ээлжинд Сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулж Баруун-Урт сумын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг сүүгээр хангана.
 Цаашид аймаг орон нутгийн ард иргэдээ сүү, цагаан идээгээр хангадаг болно.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү цагаан идээгээ экспортлох зэрэг давуу тал боломжууд байгааг онцлов.
Аймаг орон нутгийн удирдлагын хувьд Дундын хоршооны үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Газар, ногоон тэжээл тариалах талбай, тог цахилгааны асуудалд аймаг онцгой анхаарч хамтран ажиллахаар болов.

 

Facebook
Twitter
Email
Print

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ